1. Үүний дараа би тэнгэрт нээлттэй хаалгыг харав. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу—Наашаа гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстойг Би чамд үзүүлье гэлээ.
2. Тэр даруй би Сүнс дотор байв. Харагтун, Тэнгэрт сэнтий байсан бөгөөд сэнтийд залрагч Нэгэн байв.
3. Залрагч нь хаш чулуу ба молор эрдэнэ мэт дүртэй ажээ. Сэнтийг нь маргад эрдэнэ мэт үзэгдэх солонго хүрээлжээ.
4. Сэнтийн эргэн тойронд хорин дөрвөн сэнтий байх бөгөөд цагаан хувцас өмссөн, толгойдоо алтан титэмтэй хорин дөрвөн ахлагчид мөнөөх сэнтийнүүдэд сууж байв.