19. Морь унасан Түүний эсрэг болон дайчдынх нь эсрэг дайтахаар цугласан араатан болоод газрын хаад, тэдний дайчдыг би харав.
20. Өнөөх араатан болоод түүнтэй хамт хуурамч эш үзүүлэгч баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдсэнээрээ араатны тэмдгийг хүлээн авсан хүмүүс болон араатны хөрөгт мөргөсөн хүмүүсийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг амьдаар нь шатаж буй хүхэртэй галт нуурт хаяв.
21. Бусад нь морь унасан Нэгэний амнаас цухуйх сэлмэнд алагдсан бөгөөд бүх шувууд тэдний маханд цадав.