Илчлэлт 13:4-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Луу араатанд эрх мэдлээ өгсөн тул тэд луунд мөргөв. Тэд араатанд мөргөөд—Хэн энэ араатны адил юм бэ? Хэн түүнтэй дайн хийж чадах юм бэ? гэцгээв.

5. Агуу юмсыг болон доромжлолыг хэлэгч амыг түүнд өгсөн бөгөөд дөчин хоёр сарын турш үйлдэх эрх мэдлийг түүнд өгсөн аж.

6. Тэр амаа нээн Бурханыг доромжилж, Түүний нэр, Түүний асар буюу тэнгэрт нутаглагсдыг доромжлов.

7. Ариун хүмүүстэй дайн хийж, тэднийг ялах нь түүнд өгөгдсөн бөгөөд аливаа овог, ард түмэн, хэлтэн, үндэстнүүдийг захирах эрх мэдлийг ч түүнд өгсөн байлаа.

Илчлэлт 13