Илчлэлт 12:3-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэнгэрт өөр тэмдэг үзэгдэв. Харагтун, долоон толгойтой, арван эвэртэй агуу том улаан луу байна. Толгойнууд дээр нь долоон титэм байх аж.

4. Түүний сүүл нь тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж, дэлхий дээр унагав. Луу эмэгтэйг төрмөгц хүүхдийг нь залгихын тулд төрөх гэж буй эмэгтэйн өмнө зогслоо.

5. Тэр эмэгтэй бүх үндэстнийг төмөр таягаар захирах эрэгтэй хүүхэд төрүүлэв. Хүүг Бурханд, Түүний сэнтий өөд аваачлаа.

6. Өнөөх эмэгтэй Бурханы бэлдсэн газар бүхий цөл уруу зугтав. Тэнд түүнийг мянга хоёр зуун жаран хоногийн турш тэжээх юм.

7. Тэнгэрт дайн болов. Михаел болон түүний тэнгэр элч нар луутай тулалдлаа. Луу болон түүний тэнгэр элч нар тулалдаад,

Илчлэлт 12