15. Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн зүйл ирсэнгүй.Эдгэрлийн үеийг хүлээсэн боловч үзэгтүн, аймшиг ирэв!
16. Данаас түүний морьдын тургих нь сонсогдлоо.Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргидог.Учир нь тэд ирж, газар нутаг болон түүний бүхнийг,хот болон түүний оршин суугчдыг залгидаг.
17. “Үзэгтүн, Би та нарын эсрэг могойнуудыг,ямар ч ид шидгүй хорт могойнуудыг илгээж байгаа бөгөөдтэд та нарыг хатгах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
18. Миний уй гашуу эдгэршгүй бөгөөд Миний зүрх дорой байна.
19. Үзэгтүн, сонсоцгоо!Миний ард түмний охины алсын орноос“ЭЗЭН Сионд байхгүй юм уу?Түүний Хаан түүний дотор алга уу?” гэж хашхирахыг сонс.“Яагаад тэд Намайг өөрсдийн сийлмэл хөргүүдээр,харийн шүтээнүүдээр өдөөн хатгаж байна вэ?”.
20. Ургац хураалт өнгөрч, зун дууссан бөгөөд бид аврагдаагүй байна.