Иеремиа 8:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Яагаад бид тайван сууж байна вэ?Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, тэнд сөнөцгөөе.Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тулбидний Бурхан ЭЗЭН биднийг яллаж, бидэнд хортой ус уулгахаар өгчээ.

15. Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн зүйл ирсэнгүй.Эдгэрлийн үеийг хүлээсэн боловч үзэгтүн, аймшиг ирэв!

16. Данаас түүний морьдын тургих нь сонсогдлоо.Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргидог.Учир нь тэд ирж, газар нутаг болон түүний бүхнийг,хот болон түүний оршин суугчдыг залгидаг.

17. “Үзэгтүн, Би та нарын эсрэг могойнуудыг,ямар ч ид шидгүй хорт могойнуудыг илгээж байгаа бөгөөдтэд та нарыг хатгах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

18. Миний уй гашуу эдгэршгүй бөгөөд Миний зүрх дорой байна.

Иеремиа 8