Иеремиа 8:11-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэд “Амар амгалан, амар амгалан” гэж хэлэн Миний ард түмний охины хугарлыг хуурамчаар эдгээдэг.Гэвч амар амгалан нь үгүй.

12. Тэд үйлдсэн жигшүүрээсээ болж ичсэн үү?Тэд үнэхээр ичээгүй.Тэд яаж улайхыг ч мэдээгүй.Тийм учраас тэд унадаг хүмүүсийн дунд унах болно.Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдох болно» гэж ЭЗЭН айлддаг”.

13. “Би тэднийг заавал булаан авах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм,инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна.Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно” хэмээсэн» гэж хэл”.

Иеремиа 8