6. та нар харийнхныг, өнчид, бэлэвсрэгсдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад уруу өөрсдийн сүйрэл уруугаа явахгүй бол
7. та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд Миний өгсөн нутагт буюу энэ газарт Би та нарыг оршин суулгана.
8. Үзэгтүн, та нар ямар ч хэрэггүй хуурамч үгэнд найдаж байна.
9. Та нар хулгай хийж, алж, завхайран, хуурамчаар тангараглаж, Баалд тахил өргөн, өөрсдийн мэддэггүй өөр бурхдын араас яваад,
10. дараа нь ирж, Миний нэрээр нэрлэгддэг энэ өргөөнд Миний өмнө зогсоод, эдгээр бүх жигшүүрт зүйлсийг хийхийн тулд ”Бид аврагдсан билээ!” гэж хэлэх нь үү?