1. Аммоны хөвгүүдийн тухай.ЭЗЭН ингэж айлдаж байна.“Израиль ямар ч хөвгүүдгүй юу?Эсвэл түүнд ямар ч өв залгамжлагчид байхгүй юу?Тэгвэл яагаад Малкам нь Гадыг эзэлж, түүний хүмүүс хотуудад нь оршин суусан юм бэ?”.
2. ЭЗЭН тунхаглаж байна.“Би Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг дайны бүрээ үлээхийг сонсогдуулах өдрүүд ирж байна.Тэрээр зэлүүд овоо болж, хотууд нь галд шатаагдах болно.Тэгээд Израиль өөрийг нь эзлэгчдийг эзлэх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
3. “Ай устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун!Раббагийн охид оо, хашхирагтун, таар бүсэлж, гашуудан, хана хэрмүүдийн дунд наашаа цаашаа гүй.Учир нь Малкам өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.