39. “Энэ нь ямар их нурав аа! Тэд гашуудав! Моаб ичгүүртэйгээр хэрхэн нуруугаа харуулж байна вэ! Тиймээс өөрийн эргэн тойрон дахь бүхэнд Моаб доог тохуу болон айдас болно” хэмээв.
40. Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, нэгэн нь бүргэд мэт хурдан шаламгай нисэж, Моабын эсрэг жигүүрээ дэлгэнэ.
41. Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж,тиймээс тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.
42. Моаб ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул тэрээр хүмүүсээс устгагдана.
43. Моабын оршин суугч аа,айдас, нүх болон урхи чиний дээр байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
44. “Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно.Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
45. “Хешбоны сүүдэрт оргодлууд хүчгүй зогсоно.Учир нь гал Хешбоноос, галын дөлнүүд Сихоны дундаас гарч,Моабын духыг болон үймээн дэгдээгчдийн хуйхыг залгилав.