Иеремиа 47:4-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Бүх филистчүүдийг устгаж,Тир ба Сидоноос үлдсэн бүх холбоотныг таслах өдөр ирж байна.Учир нь ЭЗЭН филистчүүдийг, Кафторын эрэг хавийн нутгийн үлдэгсдийг устгах гэж байна.

5. Газ нь халзан болов.Ашкелон сүйрэв.Тэдний хөндийн үлдэгсэд ээ, та нар хир удаан өөрсдийгөө шархдуулах юм бэ?

6. Өө, ЭЗЭНий илд ээ, чи хэр удаан дуугүй байхгүй байх юм бэ?Хуйндаа эргэн ор.Амарч, нам жим бай.

7. ЭЗЭН түүнд тушаал өгсөн байхад тэр яаж дуугүй байж чадах юм бэ?Ашкелоны эсрэг болон далайн эргүүдийн эсрэг Тэр түүнийг томилсон билээ” хэмээв.

Иеремиа 47