Иеремиа 42:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь цэргийн бүх ахмадууд, Кареагийн хүү Гедалиа, Хошаиагийн хүү Иезаниа болон их, бага бүх хүмүүс ойртон ирээд,

2. эш үзүүлэгч Иеремиад хандан—Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө өөрийн Бурхан ЭЗЭНд залбираач. Учир нь таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүсээс цөөхүүлээ үлдсэн.

3. Таны Бурхан ЭЗЭН бидний алхах замыг болон бидний хийх зүйлийг бидэнд хэлж өгөхийн төлөө залбираач гэж хэлэв.

4. Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд—Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу та нарын Бурхан ЭЗЭНд залбирах гэж байна. ЭЗЭНий та нарт хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв.

5. Тэгэхэд тэд Иеремиад—Таны Бурхан ЭЗЭН тантай хамт бидэн уруу явуулах бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол, ЭЗЭН бидний эсрэг үнэн болон итгэлтэй гэрч байг.

Иеремиа 42