6. Тэгтэл Нетаниагийн хүү Ишмаел явж байхдаа уйлсаар тэднийг угтахаар Мизпагаас гарч ирэв. Тэрээр тэдэнтэй уулзахдаа тэдэнд—Ахикамын хүү Гедалиа уруу ирнэ үү! гэв.
7. Гэтэл тэднийг хотод орж ирсэн тэр даруйд Нетаниагийн хүү Ишмаел болон түүнтэй хамт байсан хүмүүс тэднийг хядаж, нөөцлүүр уруу хаяв.
8. Харин тэдний дундаас олдсон арван хүн Ишмаелд—Биднийг бүү алаач. Учир нь бидэнд улаан буудай, арвай, тос болон зөгийн балын талбайд нуусан нөөц бий гэцгээв. Тиймээс тэр биеэ барьж, тэднийг нөхдийнх нь хамт алсангүй.
9. Гедалиагаас болж өөрийн цохисон хүмүүсийн бүх хүүрүүдийг Ишмаел хаясан нөөцлүүрийн хувьд, энэ нь Израилийн хаан Баашагийн улмаас Аса хааны хийсэн нөөцлүүр байв. Нетаниагийн хүү Ишмаел түүнийг алагдсан хүмүүсээр дүүргэв.
10. Тэгээд Ахикамын хүү Гедилиад харуулын ахмад Небузараданы хариуцуулсан Мизпад байсан хүмүүсийн бүх үлдэгсэд, хааны охид болон Мизпад үлдсэн бүх ард түмнийг Ишмаел олзлов. Ингээд Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзлон аваад, Аммоны хөвгүүд уруу гатлахаар явав.