4. Гедалиаг алсны дараагийн өдөр, хэн ч энэ талаар мэдээгүй байхад
5. сахлаа хусуулсан, хувцасаа хуу татуулсан, биеэ гүнзгий зүсүүлсэн, ЭЗЭНий өргөөнд авчрахаар идээн өргөлүүд, утлагыг гартаа барьсан наян хүн Шехем, Шило болон Самариас ирэв.
6. Тэгтэл Нетаниагийн хүү Ишмаел явж байхдаа уйлсаар тэднийг угтахаар Мизпагаас гарч ирэв. Тэрээр тэдэнтэй уулзахдаа тэдэнд—Ахикамын хүү Гедалиа уруу ирнэ үү! гэв.
7. Гэтэл тэднийг хотод орж ирсэн тэр даруйд Нетаниагийн хүү Ишмаел болон түүнтэй хамт байсан хүмүүс тэднийг хядаж, нөөцлүүр уруу хаяв.
8. Харин тэдний дундаас олдсон арван хүн Ишмаелд—Биднийг бүү алаач. Учир нь бидэнд улаан буудай, арвай, тос болон зөгийн балын талбайд нуусан нөөц бий гэцгээв. Тиймээс тэр биеэ барьж, тэднийг нөхдийнх нь хамт алсангүй.