Иеремиа 41:2-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Нетаниагийн хүү Ишмаел болон түүнтэй хамт байсан арван хүн босож, Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр цохиж, нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон нэгнийг алав.

3. Ишмаел бас түүнтэй хамт байсан буюу Гедалиатай хамт Мизпад байсан бүх иудейчүүдийг болон тэндээс олдсон халдеи дайчдыг цохив.

4. Гедалиаг алсны дараагийн өдөр, хэн ч энэ талаар мэдээгүй байхад

5. сахлаа хусуулсан, хувцасаа хуу татуулсан, биеэ гүнзгий зүсүүлсэн, ЭЗЭНий өргөөнд авчрахаар идээн өргөлүүд, утлагыг гартаа барьсан наян хүн Шехем, Шило болон Самариас ирэв.

6. Тэгтэл Нетаниагийн хүү Ишмаел явж байхдаа уйлсаар тэднийг угтахаар Мизпагаас гарч ирэв. Тэрээр тэдэнтэй уулзахдаа тэдэнд—Ахикамын хүү Гедалиа уруу ирнэ үү! гэв.

Иеремиа 41