Иеремиа 38:25-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Харин хэрэв түшмэд намайг чамтай ярьсныг сонсоод, чам уруу ирж, чамд “Чи хаанд юу хэлснээ болон хааны чамд юу хэлснийг бидэнд одоо хэлээч. Биднээс бүү нуу, тэгвэл бид чамайг алахгүй” гэж хэлбэл,

26. чи тэдэнд “Намайг Ионатаны гэр уруу тэнд үхүүлэхээр битгий буцаагаач гэсэн гуйлтаа би хаанд хэлж байсан юм” гэж хэлэх ёстой гэв.

27. Дараа нь бүх түшмэд Иеремиа уруу ирж, түүнийг байцаав. Тэрээр тэдэнд хааны тушаасан эдгээр бүх үгсийн дагуу мэдээлэв. Яриа нь мэдэгдээгүй тул тэд түүнтэй ярихаа болив.

28. Ингээд Иеремиа Иерусалимыг эзлэгдэх өдрийг хүртэл харуулын гэрийн хашаанд үлдэв.

Иеремиа 38