1. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын хаанчилсны эхэнд ЭЗЭНээс ийм үг ирж, айлдахдаа
2. “ЭЗЭН ингэж айлдаж байна. «ЭЗЭНий өргөөний хашаанд зогсож, ЭЗЭНий өргөөнд мөргөхөөр ирсэн Иудагийн бүх хотуудад хэлүүлэхээр Миний чамд тушаасан бүх үгсийг тэдэнд хэлэгтүн. Нэг ч үгийг бүү хас!
3. Тэд сонсоод, тэдний үйлсийн бузар муугаас болж тэдэнд үйлдэхээр Миний төлөвлөж байгаа гай гамшгаас Намайг харамсуулахаар хүн бүр өөрийн бузар муу замаасаа эргэж магадгүй» хэмээв.