Иеремиа 24:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэгтэл ЭЗЭН надад—Иеремиа, чи юу харж байна вэ? гэхэд би—Инжир, сайн инжир, маш сайн инжир болон муу, муудсан тул идэж болохгүй маш муу инжир гэв.

4. Тэгэхэд ЭЗЭНий үг над дээр ирж, айлдахдаа—

5. Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Эдгээр сайн инжиртэй адил Би энэ газраас халдеичуудын нутагт аваачсан Иудагийн олзлогдогсдыг Би үүнчлэн сайнд тооцно.

6. Учир нь Би сайны төлөө Өөрийн мэлмийг тэдэн дээр тогтоох бөгөөд Би тэднийг энэ нутаг уруу дахин авчирна. Би тэднийг барьж босгох бөгөөд унагахгүй, тэднийг тарьж суулгах бөгөөд зулгааж тастахгүй.

7. Би тэдэнд Намайг мэдэх зүрхийг өгнө. Учир нь Би бол ЭЗЭН. Тэд Над уруу бүх зүрх сэтгэлээсээ буцаж ирэх тул тэд Миний хүмүүс, Би тэдний Бурхан болно.

8. Харин муудсан тул идэж болохгүй болсон муу инжиртэй адил, үнэхээр ЭЗЭН ингэж айлдаж байна. Би түүнчлэн Иудагийн хаан Зедекиа, түүний түшмэдийг болон энэ нутагт үлдсэн Иерусалимын үлдэгсдийг, мөн Египетийн нутагт амьдардаг хүмүүсийг хаяна.

Иеремиа 24