Иеремиа 20:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Учир нь “Тал бүрд аймшиг байна!Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэж олны шивэгнэлдэхийг би сонсов.Миний бүх итгэмжит найз нөхөд миний унахыг харж,“Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.

11. Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна.Тийм учраас намайг хавчигчид бүдэрч, дийлэхгүй.Тэд унаснаасаа болж мартагдашгүй үүрдийн гутамшгаар бүрмөсөн ичгүүрт унах болно.

12. Гэлээ ч түмэн цэргийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж,санаа бодол хийгээд зүрх сэтгэлийг хардаг Татэдэн дээр байх Өөрийн өшөө авалтыг надад харуулаач.Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.

13. ЭЗЭНд дуул, ЭЗЭНийг магт!Учир нь Тэрээр үгээгүй ядуу нэгний сэтгэлийг бузар мууг үйлдэгчийн гараас ангижруулав.

14. Миний төрсөн өдөр хараагдах болтугай.Эхийн минь намайг төрүүлсэн өдөр бүү ерөөгдөг.

15. Эцэгт минь “Танд хүү төржээ” гэсэн мэдээг авчирч,түүнийг баярлуулсан хүн хараагдах болтугай.

16. Харин тэр хүн нь ЭЗЭНий харамсахгүйгээр хөмрүүлсэн хотуудтай адил байг.Тэрээр өглөө хашхирааныг, өдөр түгшүүрийн хашхирааныг сонсог.

Иеремиа 20