1. Иммерийн хүү, ЭЗЭНий өргөөний тэргүүн түшмэл болох тахилч Пашхур эдгээр зүйлсийг Иеремиа эш үзүүлж байгааг сонсоод,
2. Пашхур эш үзүүлэгч Иеремиаг жанчуулан, ЭЗЭНий өргөөний дэргэдэх Бениамины дээд Дааман Хаалганд түүнийг дөнгөлөв.
3. Дараа өдөр нь Пашхур Иеремиаг дөнгөнөөс суллахад Иеремиа түүнд ЭЗЭНий чамайг дуудсан нэр бол Пашхур биш, харин Магор-миссабиб юм.