2. Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна.«Та нарын талаар Би та нарын залуугийн зориулалт, сүй тавьсны чинь хайр,тариа тариагүй газар нутгаар цөлд Намайг дагаж байсныг чинь санаж байна.
3. Израиль ЭЗЭНд ариун, Түүний ургацын анхных нь байсан юм.Түүнээс идсэн бүгд буруутан болжээ.Тэдэнд хор хөнөөл учирсан билээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гээрэй хэмээв.
4. Иаковын гэр ээ, Израилийн гэрийн бүх ургуудаас, ЭЗЭНий үгийг сонсоцгоо.
5. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Та нарын эцэг өвгөд Надаас ямар шударга бус зүйл олсон болоодНадаас холдон, хоосны араас явж, хоосон болов?
6. Тэд «Биднийг Египетийн нутгаас гаргаж,цөлөөр, зэлүүд болон ан цав бүхий газраар,ган гачиг бүхий, мөн гүн харанхуй газраар,хэний ч хөндлөн гарч үзээгүй, хэний ч оршин амьдарч байгаагүй газраар биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.
7. Би та нарыг арвин жимстэй газарт авчирсан ньта нар түүний үр жимс хийгээд сайн зүйлсээс хооллоосой гэсэнд байв.Гэвч та нар ирж, Миний газар нутгийг бузарлав.Миний өвийг та нар жигшүүрт зүйл болгов.
8. Тахилч нар «ЭЗЭН хаана байна вэ?» гэж хэлээгүй.Хууль гүйцэтгэгчид Намайг мэдсэнгүй.Удирдагчид бас Миний эсрэг нүгэл үйлдэж,эш үзүүлэгчид Баалаар эш үзүүлж,ашиг тусгүй зүйлсийн араас явсан.
9. Тиймээс Би та нарыг буруутгасаар байх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Мөн та нарын хүүхдүүдийн хүүхдүүдийг Би буруутгах болно.
10. Киттимийн эрэг уруу гатлан оч,Кедар уруу илгээн анхааралтай ажиглаж,үүнтэй адил зүйл болж байсан эсэхийг хар.
11. Бурхад нь бурхад биш байхад үндэстэн нь бурхдаа сольсон уу?Харин Миний хүмүүс яруу алдраа ашиг тусгүй зүйлээр сольжээ.
12. Тэнгэрүүд ээ, үүндхирдхийгтүн!Мөн чичирч, цөхрөгтүн” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
13. Учир нь Миний хүмүүс хоёр бузар мууг үйлдсэн билээ:Тэд өөрсдөдөө зориулан ус тогтоож чаддаггүй эвдэрхий нөөцлүүрүүдийг чулуу ухан хийхийн тулдамийн усны ундарга болох Намайг умартсан юм.
14. Израиль боол юм уу?Эсвэл тэр нь төрөлхийн зарц юм уу?Яагаад тэр бусдын олз болов?
15. Залуу арслангууд түүн уруу архирч, тэд чангаар архирчээ.Тэд түүний газар нутгийг зэлүүд хоосон болгожээ.Түүний хотууд оршин суугчидгүй болж галаар устгагдав.
16. Мөн Мемфис болон Тапанхесийн эрчүүд чиний толгойн титмийг хусав.
17. Түүний чамайг замаар удирдан явахад чи ЭЗЭН Бурханаа орхисноор үүнийг өөртөө үйлдээгүй гэж үү?
18. Харин одоо Нил мөрний уснаас уух гэж Египет уруу орох зам дээр чи юу хийж байгаа юм бэ?Эсвэл Евфрат мөрний уснаас уух гэж Ассири уруу орох зам дээр чи юу хийж байгаа юм бэ?