Иеремиа 17:25-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. энэ хотын дааман хаалгаар хаад, Давидын сэнтийнд суусан, морьд унасан ба тэрэг хөлөглөсөн ноёд, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчид орж ирж, энэ хот үүрд оршин суугчтай байх болно.

26. Тэд шатаалт тахил, тахил, идээн өргөл болон утлага, мөн ЭЗЭНий гэрт талархлын тахилуудыг авчран Иудагийн хотуудаас, Иерусалимын эргэн тойрноос, Бениамины нутгаас, нам дор газраас, уулархаг газраас болон Негевээс ирэх болно.

27. Харин амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр амралтын өдрийг ариунаар сахихаар та нар Намайг эс сонсвол, Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, унтраагдахгүй»”.

Иеремиа 17