Иеремиа 16:11-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэгэхэд чи тэдэнд “Та нарын эцэг өвгөд Намайг орхиж өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн, тэдэнд мөргөснөөс болсон юм. Харин Намайг тэд орхиж, Миний хуулийг сахиагүй билээ” гэж ЭЗЭН айлдаж байна.

12. “Та нар ч бас эцэг өвгөдөөсөө илүүгээр хорон мууг үйлдэв. Үзэгтүн, та нарын хүн нэг бүр Намайг сонсохгүйгээр өөрсдийнхөө бузар муу зүрхний гөжүүд байдлын дагуу явж байна.

13. Тиймээс Би та нарыг энэ нутгаас та нарын болон эцэг өвгөдийн чинь мэдээгүй нутаг уруу чулуудна. Тэнд та нар өөр бурхдад өдөр, шөнөгүй үйлчлэх болно. Учир нь Би та нарыг таалахгүй” гэж хэл.

14. ЭЗЭН тунхаглаж байна “Тийм учраас үзэгтүн, «Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гаргасан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэгдэхгүй,

15. харин «Израилийн хөвгүүдийг хойд зүгийн нутгаас болон Өөрөө тэднийг хөөн зайлуулж аваачсан бүх орнуудаас авчирсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэгдэх өдрүүд ирж байна. Учир нь Би тэдний эцэг өвгөдөд өгсөн тэдний өөрсдийн нутагт тэднийг авчрах болно.

Иеремиа 16