7. Учир нь Би Египетийн нутгаас гарган авчирсан тэр өдөрт нь өнөөг хүртэл цөхрөлтгүй анхааруулсаар та нарын эцэг өвгөдөд чин сэтгэлээс сануулан, ”Миний дуу хоолойг сонс” гэж айлдав.
8. Гэтэл тэд дагаагүй бөгөөд чихээ тавьж сонсоогүй, харин хүн нэг бүр өөрийн бузар муу зүрхний гөжүүд зангаар явсан юм. Тиймээс хий гэж Миний тушаасан энэ гэрээний бүх үгсийг Би тэдэнд авчирсан, гэвч тэд үйлдсэнгүй” гэж хэл»” хэмээн айлдав.
9. Тэгээд ЭЗЭН надад “Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдын дунд хуйвалдаан илэрлээ.
10. Миний үгсийг сонсохоос татгалзсан өвөг дээдсийнхээ гэм буруу уруу тэд буцан эргэж, өөр бурхдад үйлчлэхээр тэдний араас явав. Тэдний эцэг өвгөдтэй Миний байгуулсан Миний гэрээг Израилийн болон Иудагийн гэр зөрчжээ” гэж айлдав.
11. Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, тэдний зугтаж чадахааргүй гамшгийг Би тэдний дээр авчирч байна. Тэднийг Над уруу хашхирсан ч, Би тэднийг сонсохгүй.