5. Биднийг мөшгөгчид хүзүүнд маань тулаад ирлээ.Бид эцэж, бидэнд ямар ч амралт алга.
6. Хангалттай талхыг олохын тулд бид Египет, Ассирид захирагдав.
7. Бидний эцэг өвгөд нүгэл үйлдсэн агаад тэд одоо байхгүй.Тэдний гэм бурууг үүрэгчид нь бид юм.
8. Боолууд биднийг ноёрхож байна.Тэдний гараас биднийг салгах хэн ч алга.
9. Цөл дэх илдний улмаас бид амь өрсөн талхаа олж авдаг.
10. Ган гачгийн шатаах халууны улмаас бидний арьс зуух шиг халуун болов.
11. Тэд Сионд эмэгтэйчүүдийг, Иудагийн хотуудад онгон охидыг хүчиндэв.
12. Хан хөвгүүд гараасаа дүүжлэгджээ.Ахмадууд үл хүндлэгджээ.