7. Эзэн Өөрийн тахилын ширээг огоорч, Өөрийн ариун газрыг орхив.Түүний орднуудын хана хэрмүүдийг Тэрээр дайсны гарт өгөв.Тогтоогдсон баярын өдөрт байгаа мэт тэд ЭЗЭНий өргөөнд шуугилджээ.
8. Сионы охины хана хэрмийг устгахаар ЭЗЭН шийдэв.Тэрээр шугам татаж, Өөрийн мутрыг сүйтгэхээс холдуулаагүй бөгөөдТэрээр хана хэрэм болон хамгаалалтыг гашуудуулсан юм.Тэд хамтдаа сульдан доройтов.
9. Түүний дааман хаалгууд газарт шигдэн орсон бөгөөдТэрээр түүний түгжээнүүдийг эвдэж устгалаа.Түүний хаан болон хан хөвгүүд нь үндэстнүүдийн дунд байна.Хууль ч цаашид байхаа болив.Мөн түүний эш үзүүлэгчид ЭЗЭНээс үзэгдэл үзэхээ болив.
10. Сионы охины ахмадууд газар сууна, тэд чив чимээгүй байна.Тэд толгой дээрээ шороо цацажӨөрсдөдөө таар бүсэлжээ.Иерусалимын онгон охид толгойгоо газар хүртэл гудайлгажээ.
11. Нулимснаас болж нүд минь сүүмийж, сүнс минь ихэд зовжээ.Хотын гудамжинд багачууд болон нялхас үрэгдэх үеийн миний ард түмний охины сүйрлийн улмаас зүрх минь газарт асгарав.
12. Тэд хотын гудамжнуудад шархадсан эр мэт үрэгдэж байхдаа,эхийнх нь энгэрт тэдний амь асгарах үед тэд эхчүүддээ“Тариа болон дарс хаана байна вэ?” гэх юм.
13. Чамайг би хэрхэн зэмлэх вэ?Иерусалимын охин оо, чамайг би юутай зүйрлүүлэх вэ?Сионы онгон охин оо, чамайг тайтгаруулж байхдаа чамайг би юутай адилтгах вэ?Учир нь чиний сүйрэл далай шиг уудам аж.Хэн чамайг эдгээж чадах вэ?