1. Тэгээд арван дөрвөн жил өнгөрч, би Барнабын хамт Титийг мөн авч, дахиж Иерусалим уруу явав.
2. Илчлэлтийн дагуу би тийшээ явсан юм. Харь үндэстнүүдийн дунд тунхагладаг сайн мэдээг би тэдэнд хэлэв. Гэхдээ нэр хүндтэй байсан хүмүүст хувьчлан хэлсэн. Учир нь би дэмий гүйдэг буюу гүйсэн байх вий хэмээн эмээсэндээ тэгсэн юм.
3. Харин надтай хамт байсан Тит хэдийгээр грек хүн боловч, түүнийг хөвч хөндүүл хэмээн албадсангүй.