Филиппой 4:16-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Яагаад гэвэл Тесалоникт байхад хүртэл та нар нэгээс илүү удаа надад хэрэгтэй юмыг маань илгээсэн.

17. Би бэлгийг нь эрж байгаа юм биш, харин та нарын үнэлгээнд нэмэгдэж буй үр ашгийг тань эрж байна.

18. Гэвч би бүгдийг элбэгээр хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын илгээсэн юмсыг тань хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг тань Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм.

19. Миний Бурхан Өөрийн алдар дахь баялгаар Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр тань хангана.

Филиппой 4