Филиппой 4:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тиймд миний баяр хөөр ба титэм, мөн миний хүсэн тэмүүлэх хайрт ах дүү нар минь, Эзэн дотор баттай зогсогтун.

2. Эзэн дотор санаа нэгтэй байгаарай гэж би Юодиагаас хичээнгүйлэн гуйя, мөн Сунтухегээс хичээнгүйлэн гуйя.

3. Тийм ээ, үнэнч нөхөр минь, чамаас гуйя. Сайн мэдээний төлөө надтай болон Клем, миний бусад хамтран зүтгэгчдийн хамт зүтгэсэн тэдгээр эмэгтэйчүүдэд туслаарай. Тэдний нэрс амийн номд бий.

4. Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!

Филиппой 4