12. Ах дүү нар аа, эдүгээ миний нөхцөл байдал сайн мэдээний үлэмж ахиц дэвшил болж буйг та нар мэдээсэй гэж би хүснэм.
13. Миний хүлээс Христийн төлөө байгаа нь захирагчийн бүхэл ордонд болон бусад бүх хүнд илэрхий болов.
14. Мөн ах дүү нарын ихэнх нь миний хүлээснээс болж Эзэнд итгэлтэй болж, Бурханы үгийг ярихдаа айлгүй улам илүү зоригтой байна.
15. Зарим нь үнэндээ атаархал, өрсөлдөөнөөс болж Христийг тунхагладаг байхад зарим нь бас сайн санаанаасаа тунхагладаг билээ.
16. Тэдгээр хүмүүс намайг сайн мэдээг хамгаалуулахаар томилсныг мэдээд хайрын үүднээс Христийг тунхагладаг.
17. Нөгөө хүмүүс нь чин сэтгэлээсээ бус өрсөлдөх хүслийн үүднээс Христийг тунхагладаг. Ингэхдээ тэд хүлээстэй намайг шаналгана гэж бодож байна.