4. Тэд Майхан Баярыг бичигдсэн ёсоор тэмдэглэн, өдөр бүрийн тогтоосон тооны шатаалт тахилыг өдөр бүр шаардагдах хэмжээгээр зааврын дагуу өргөв.
5. Үүний дараа байнгын шатаалт тахилыг өргөж, мөн шинэ сар ба ариусгагдсан ЭЗЭНий тогтоосон бүх баяруудад зориулан өргөсөнд ЭЗЭНд сайн дурын өргөл өргөсөн хүн бүр үүнийг үйлдэв.
6. Долдугаар сарын эхний өдрөөс тэд ЭЗЭНд шатаалт тахилыг өргөж эхэлсэн боловч ЭЗЭНий сүмийн суурь нь тавигдаагүй байлаа.
7. Дараа нь тэд чулуучид, мужаануудад мөнгө өгч, Персийн хаан Корешийн тэдэнд олгосон зөвшөөрлөөр Ливанаас хуш моддыг Иоппа дахь далай уруу авчруулахаар идээ, ундаа, тосыг сидончууд болон тирчүүдэд өгөв.
8. Иерусалим дахь Бурханы өргөөнд ирснийхээ хоёр дахь жилийн хоёрдугаар сард Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа болон тэдний бусад ах дүү тахилч нар ба левичүүд, олзлогдогсдоос Иерусалимд ирцгээсэн бүх хүмүүс ажлыг эхэлсэн бөгөөд ЭЗЭНий өргөөний ажлыг хянуулахаар хориос дээш насны левичүүдийг томилов.