11. Тэд ЭЗЭНийг магтан, талархал өргөн,—Тэр бол сайн. Түүний хайр энэрэл нь Израиль дээр мөнхөд байдаг гэж дуулцгаав. ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан тул бүх хүмүүс ЭЗЭНийг магтахдаа чанга дуугаар хашхирцгаав.
12. Тахилчид, левичүүд болон эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн олон хөгшин хүмүүс анхны сүмийг үзсэн болохоор өөрсдийнхөө нүдний өмнө энэ өргөөний суурь тавигдахыг хараад чанга дуугаар уйлцгааж, олон хүн баярлан шуугиж байв.
13. Хүмүүс чанга дууаар шуугиж, чимээ нь алсад сонсогдож байсан учир хүмүүс баяр хөөрийн шуугианаас хүмүүсийн уйлах дууг ялгаж чадахгүй байв.