1. Персийн хаан Корешийн эхний жилд Иеремиагийн амаар хэлүүлсэн ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд ЭЗЭН Персийн хаан Корешийн сүнсийг хөдөлгөж, Кореш өөрийн бүх хаанчлал даяар тунхаглаж, мөн үүнийг бичгээр зарлан,
2. “Персийн хаан Кореш ийнхүү өгүүлж байна. «Тэнгэрийн Бурхан, ЭЗЭН надад дэлхийн бүх хаанчлалыг өгөөд, Иуда дахь Иерусалимд Түүнд өргөө барихыг даалгав.
3. Түүний ард түмнээс та нарын дунд буй хэн ч бай, түүний Бурхан түүнтэй хамт байг! Түүнийг Иуда дахь Иерусалим уруу явуулж, Израилийн Бурхан, ЭЗЭНий өргөөг дахин бариул. Тэр бол Иерусалимд буй Бурхан мөн.
4. Аль ч газар амьдарч байж болох амьд үлдсэн хүн бүрийг тэр газрын хүмүүс нь Иерусалим дахь Бурханы өргөөний төлөө мөнгө, алт, эд бараа, мал сүргийг сайн дурын өргөлийн хамтаар тэтгэх болтугай»” гэв.