17. Хотод задгай бэлчээр газрууд байх болой. Хойно нь хоёр зуун тавин тохой, өмнө талд хоёр зуун тавин тохой, зүүн талд хоёр зуун тавин тохой, баруун талд хоёр зуун тавин тохой байна.
18. Ариун ногдлын хажуугаар уртаараа үлдсэн газар нь зүүн тал уруу арван мянган тохой, баруун тийш арван мянган тохой байх болой. Тэр нь ариун ноогдлын хажуугаар байх ёстой. Түүний ургац нь хотын хөдөлмөрчдийн хүнс болох болой.
19. Израилийн бүх овгоос гарсан хотын хөдөлмөрчид үүнийг хагалах ёстой.
20. Ариун ногдол нь бүхэлдээ хорин таван мянгыг харьцах нь хорин таван мянган тохой байх болой. Та нар ариун ногдол болох дөрвөлжин талбайг хотын эзэмшилтэй хамт тусгаарлах ёстой.
21. Ариун ногдол болон хотын эзэмшлийн нэг тал ба нөгөө талд үлдэх газар нь ноёных болой. Ногдлын хорин таван мянган тохойн урд талд зүүн хил хүртэл болон баруун тийш хорин таван мянган тохойн урд талд баруун хил хүртэл, хувиудын хажуугаарх нь ноёных байх болой. Ариун ногдол ба өргөөний ариун газар нь түүний голд байх ёстой.
22. Ноёнд харьяалагдах газрын голд буй левичүүдийн эзэмшил болон хотын эзэмшлээс бусад нь, Иудагийн хил ба Бениамины хилийн хоорондох бүх юмс бол ноёных байх ёстой.
23. Үлдсэн овгуудын хувьд гэвэл, зүүн талаас баруун тал хүртэл Бениаминых бөгөөд нэг хувь юм.
24. Бениамины хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Симеоных бөгөөд нэг хувь юм.
25. Симеоны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Иссахарынх бөгөөд нэг хувь юм.
26. Иссахарын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Зебулуных бөгөөд нэг хувь юм.
27. Зебулуны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Гадынх бөгөөд нэг хувь юм.
28. Гадын хилийн хажуугаар өмнө талд урагшаа хил нь Тамараас Мерибат-кадешийн ус, Египетийн горхи болон Их Тэнгист хүртэл байх ёстой.
29. Энэ бол Израилийн овгуудад өв болгон та нарын шавга хаяж хуваах газар юм. Эдгээр нь тэдний хувиуд юм» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
30. Хотын гарах хаалганууд нь эдгээр юм. Хойд талд дөрвөн мянга таван зуун тохой хэмжээтэй бөгөөд
31. хотын дааман хаалганууд нь Израилийн овгуудаар нэрлэгджээ. Хойд зүгт гурван дааман хаалга буюу Реубений дааман хаалга нэг, Иудагийн дааман хаалга нэг, Левийн дааман хаалга нэг байх болой.
32. Зүүн талд дөрвөн мянга таван зуун тохой бөгөөд гурван дааман хаалга буюу Иосефын дааман хаалга нэг, Бениамины дааман хаалга нэг, Даны дааман хаалга нэг байх болой.
33. Өмнө зүгт дөрвөн мянга таван зуун тохой хэмжээтэй бөгөөд гурван дааман хаалга буюу Симеоны дааман хаалга нэг, Иссахарын дааман хаалга нэг, Зебулуны дааман хаалга нэг байх болой.
34. Баруун талд дөрвөн мянга таван зуун тохой бөгөөд гурван дааман хаалга буюу Гадын дааман хаалга нэг, Ашерын дааман хаалга нэг, Нафталийн дааман хаалга нэг байх болой.