23. Түүнээс гадна, тэд Миний ард түмэнд ариун болон эгэл жирийн хоорондох ялгааг зааж, бузар болон цэврийг хооронд нь ялгах чадвартай болгох ёстой.
24. Маргаанд тэд шүүхийн тулд байраа эзлэх ёстой. Тэд үүнийг Миний тогтоолын дагуу шүүх ёстой. Тэд бас Миний хамаг товлосон баярууд дээр Миний хууль болон Миний тогтоолуудыг сахиж, Миний амралтын өдрийг ариусгах ёстой.
25. Тэд үхсэн хүнд ойртож биеэ бузарлах ёсгүй. Харин эцэг, эх, хүү, охин, ах дүү, эсвэл нөхөрт гараагүй эгч, дүүгийнхээ төлөө тэд өөрсдийгөө бузарлаж болно.