Езекиел 4:9-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Гэвч чиний хувьд гэвэл, улаан буудай, арвай, вандуй, зарам, хар будаа ба шар будааг авч, тэдгээрийг нэгэн саванд хийж, түүгээр өөртөө талх хий. Чи түүнийг хажуулдан хэвтэх хоногуудын тоогоор, гурван зуун ер хоногийн турш идэх ёстой.

10. Чиний идэх хүнс нь жингээрээ хоногт хорин шекел байх ёстой. Чи үүнийг цагаас цагт идэх ёстой.

11. Чиний уух ус нь хэмжээгээрээ хинийн зургааны нэг байж, чи түүнийг цагаас цагт уух ёстой.

12. Чи үүнийг арвайн талх мэт болгож, тэдний нүдний өмнө хүний баасаар шарж ид гэв.

Езекиел 4