19. Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би чамайг оршин суугчгүй хотууд мэт эзгүйрсэн хот болгох үед Би чиний дээр гүнийг гаргаж, их уснууд чамайг бүрхэх үед
20. Би чамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг оршин суугчтай болгохгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын нам хэсгүүдэд суулгана. Харин Би амьдын газарт алдрыг тавих болно.
21. Би чиний дээр айдсыг авчирч, чи хойшид байхаа болино. Чамайг хайх боловч, дахин хэзээ ч чи олдохгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.