Езекиел 13:4-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Израиль аа, чиний эш үзүүлэгчид чинь балгасан дахь үнэгүүд адил байсан.

5. Та нар цөмөрхийнүүд уруу ч ороогүй, ЭЗЭНий өдөр тулалдаанд бат зогсохын тулд Израилийн гэрийг тойруулан хана ч босгоогүй.

6. Тэд худал хуурмагийг үзэж, ЭЗЭН тэднийг илгээгээгүй байхад ”ЭЗЭН тунхаглаж байна” хэмээн хэлж худал мэргэ төлгийг үйлдэж байна. Гэсэн ч тэд өөрсдийн үгсийн биелэлтэд найдаж байна.

7. Намайг айлдаагүй байхад “ЭЗЭН тунхаглаж байна” гэж хэлэх үедээ та нар хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг хэлсэн бус уу?»” гэв.

8. Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.—Та нар худал хуурмагийг өгүүлж, худлыг үзсэн учир, тиймээс харагтун, Би та нарын эсрэг байна гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.—

Езекиел 13