Езекиел 12:7-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тийнхүү би тушаасан ёсоор хийлээ. Өдрөөр би өөрийн ачааг цөллөгийн ачаа мэт гаргасан. Тэгээд үдэш нь би өөрийнхөө гараар ханыг нүхэлсэн. Би харанхуйд гарч, тэднийг харж байхад нь ачаагаа мөрөн дээрээ үүрэн явлаа.

8. Өглөө нь ЭЗЭНий үг надад ирж,—

9. Хүний хүү, тэрслүү гэр болох Израилийн гэр чамд “Чи юуг үйлдэж байна вэ?” хэмээн хэлээгүй юү?

10. Тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Энэ зөн нь Иерусалим дахь ноён хийгээд тэнд буй Израилийн хамаг гэрт хамаатай юм»” хэмээн өгүүл.

Езекиел 12