Еврей 9:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгэхлээр анхны гэрээ нь энэ дэлхийд хамаатай ариун газар ба үйлчлэлийн зарлигуудтай байжээ.

2. Эхлээд асар бэлтгэгдсэн юм. Түүний дотор дэнлүүний суурь, ширээ болон ариун талх байв. Энэ нь “Ариун газар” хэмээгддэг юм.

3. Хоёр дахь хөшигний ард “Ариунаас Ариун газар” гэгддэг асар байв.

Еврей 9