Еврей 7:6-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Харин тэр тэдний угийн бичгийнх биш боловч Абрахамаас аравны нэгийг хураасан бөгөөд амлалттай нэгнийг ерөөв.

7. Гэтэл ямар ч маргаангүйгээр бага нь агуу нэгнээрээ ерөөгддөг юм.

8. Энэ нөхцөлд үхэх хүмүүс аравны нэгийг авдаг юм бол, тэр нөхцөлд амьд гэж гэрчлэгдсэн нь авдаг байна.

9. Аравны нэгийг хүлээн авагч Леви хүртэл Абрахамаар дамжуулан аравны нэгийг өгсөн гэж хэлж болох юм.

10. Учир нь Абрахам Мелхизедектэй уулзах үед Леви эцгийнхээ ууцанд байсаар байв.

Еврей 7