Еврей 11:36-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

36. Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм, бас гинжлэгдэн, хоригдож байлаа.

37. Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ.

38. Тэд цөл, уул, агуй болоод газрын нүх сүвээр тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ.

39. Итгэлээрээ тэд бүгдээрээ сайн гэрчлэлийг олоод, амлагдсаныг хүлээн аваагүй аж.

40. Яагаад гэвэл Бурхан бидний төлөө илүү дээр ямар нэгэн юмыг урьдаас харж байсан. Ингэснээр тэд бидэнгүйгээр төгс болгогдох ёсгүй юм.

Еврей 11