Еврей 1:2-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. эдгээр эцсийн өдрүүдэд Өөрийн Хүүгийн дотор бидэнд хандаж айлдав. Тэр Хүүгээ бүхний өвлөгчөөр томилсон бөгөөд Хүүгээрээ ертөнцийг бүтээсэн билээ.

3. Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд Өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг болой. Тэр нүглүүдийн ариусгалыг гүйцээгээд, дээр байгч Сүр жавхлант Нэгэний баруун гарт залрав.

4. Тэр тэнгэр элч нараас илүү эрхэм нэрийг өвлөсөн шиг тэднээс илүү дээр болсон юм.

5. Учир нь Бурхан тэнгэр элч нарын алинд нь хэзээ“Чи бол Миний Хүү мөн.Би Чамайг өнөөдөр төрүүлсэн”гээд бас“Би Түүнд Эцэг нь болно.Тэр Надад Хүү минь болно”гэж айлдсан юм бэ?

Еврей 1