Эхлэл 5:16-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Махалалел Иаредыг төрүүлснээс хойш найман зуун гучин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.

17. Махалалел найман зуун ерэн тав наслаад үхжээ.

18. Иаред зуун жаран хоёр настайдаа Енохыг төрүүлжээ.

19. Иаред Енохыг төрүүлснээс хойш найман зуун жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.

20. Иаред есөн зуун жаран хоёр наслаад үхжээ.

21. Енох жаран таван настайдаа Метуселаг төрүүлжээ.

22. Метуселаг төрүүлснээс хойш Енох гурван зуун жил Бурхантай хамт явж, үр хүүхдүүдтэй болжээ.

Эхлэл 5