23. Мөн тэрээр эцэгтээ арван эр илжгэнд Египетийн сайн эд бараа ачуулж арван эм илжгэнд эцгийнхээ замд хэрэглэх будаа тариа, талх, замын хүнсийг ачуулж явуулав.
24. Тэрээр ах нараа үдэж гаргахдаа—Замдаа битгий хэрэлдээрэй! гэж тэдэнд хэлэв.
25. Тэд Египетээс гарч, Канаан нутагт эцэг Иаковынд хүрч ирэв.
26. Тэгээд эцэгтээ—Иосеф одоо ч амьд байна. Тэрээр Египетийн бүх нутгийн захирагч болжээ гэсэнд Иаков гайхаж, тэдэнд итгэсэнгүй.