23. Тэгэхэд та зарц бидэнд хандаж “Хэрэв отгон дүү чинь та нартай хамт ирэхгүй бол та нар миний нүүрийг дахин харахгүй” гэсэн билээ.
24. Тэгээд таны зарц бид эцэгтээ буцаж очоод, эзэн таны үгийг түүнд хэлсэн.
25. Тэгээд эцэг маань “Буцаж яваад, жаахан хоол хүнс худалдаж авчир!” гэсэнд
26. бид “Явж чадахгүй. Хэрэв отгон дүү маань бидэнтэй хамт явбал бид явна. Отгон дүү маань бидэнтэй хамт явахгүй бол тэр хүний нүүрийг бид харж чадахгүй” гэсэнд
27. таны зарц бидний эцэг бидэнд хандан “Та нар мэдэж байгаа. Эхнэр маань надад хоёр хүү төрүүлж өгсөн.
28. Нэг нь надаас явчихсан. Тэрээр үнэхээр тастчуулсан байна гэж би хэлсэн. Түүнээс хойш би түүнийг хараагүй.
29. Хэрэв та нар энэ нэгнийг нь надаас авч явахад түүнд минь гай тохиолдвол миний буурал толгойг та бүгд уйтгар гунигтайгаар Үхэгсдийн оронд очуулах болно” гэв.
30. Эцгийнх нь амь хүүгийнхээ амьтай холбоотой байдаг учир одоо намайг эцэгтээ буцаж очиход энэ хүү бидэнтэй хамт байхгүй бол
31. эцэг маань хүүгээ байхгүйг үзээд, үхэх болно. Тэгвэл таны зарц бид эцгийнхээ буурал толгойг уйтгар гунигтайгаар Үхэгсдийн оронд очуулах болно.
32. Таны зарц би эцэгтээ энэ хүүхдийн төлөө даалт гаргаж, “Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол би өөрөө эцэг таны өмнө мөнхөд гэмийг үүрэх болно” гэж хэлсэн билээ.
33. Тиймээс зарц намайг энэ хүүгийн оронд эзний зарц болгон үлдээж, түүнийг ах нартай нь хамт явуулна уу?
34. Тэр хүү надтай хамт байхгүй бол би эцэгтээ хэрхэн очих вэ? Эцэгт минь учрах гашуун зовлонг надад бүү харуулаач гэв.