Эхлэл 43:33-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. Тэднийг Иосефын өмнө суулгахдаа хамгийн томоосоо аваад хамгийн отгоныг нь хүртэл насных нь дарааллаар суулгасанд тэд бие биеэ гайхан харцгаав.

34. Иосеф өөрийн хоолноос тэдэнд барьсан бөгөөд Бениаминд өгсөн хоол нь бусдынхаас тав дахин их байжээ. Тэд Иосефтой хамт ууж, баярлан цэнгэцгээв.

Эхлэл 43