1. Иаков эцгийнхээ сууж байсан газар Канааны нутагт амьдран суужээ.
2. Иаковын үр удмынхан энэ болой. Арван долоон настай залуу хүү Иосеф ах нартайгаа хонь хариулж байхад эцгийнх нь татвар эхнэр Билха, Зилпа хоёрын хөвгүүд хамт байлаа. Иосеф эцэгтээ тэдний талаар сайнгүй мэдээ авчирчээ.
3. Израилийг өндөр настай болсон хойно Иосеф төрсөн тул тэрээр түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрлаж, түүнд урт, тансаг дээл хийж өгчээ.