28. Дишаны хөвгүүд нь Уз, Аран хоёр болой.
29. Хоричуудын ахлагчид нь ахлагч Лотан, ахлагч Шобал, ахлагч Зибеон, ахлагч Ана,
30. ахлагч Дишон, ахлагч Езер, ахлагч Дишан нар болой. Эдгээр нь өөрсдийн хуваарийн дагуу Сеирийн газарт байгаа хоричуудын ахлагчид байжээ.
31. Израилийн хөвгүүдийг захирах хаан гарч ирэхээс өмнө Едомын газар нутгийг захирсан хаад нь эдгээр болно.
32. Беорын хүү Бела нь Едомын хаан болсон бөгөөд түүний хотыг Динхаба гэдэг байжээ.
33. Бела үхэж, Бозрагийн хүн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болжээ.