Эхлэл 36:19-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Эдгээр нь Есав буюу Едомын хөвгүүд бөгөөд тэдний ахлагч нар болой.

20. Тэр газрын уугуул иргэд хоричууд буюу Сеирийн үр удам нь Лотан, Шобал, Зибеон, Ана,

21. Дишон, Езер, Дишан нар болой. Эдгээр нь Едомын нутагт байгаа Сеирийн үр удмын дундах хоричуудаас гарсан ахлагчид юм.

22. Лотаны хөвгүүд нь Хори, Хемам хоёр болой. Тимна Лотаны эгч ажээ.

23. Шобалын хөвгүүд нь Алван, Манахат, Ебал, Шефо, Онам юм.

24. Зибеоны хөвгүүд нь Аиа, Ана хоёр болой. Өөрийн эцэг Зибеоны илжгийг хариулж явахдаа элсэн цөлд халуун рашаан олсон нь Ана ажээ.

25. Анагийн хөвгүүд нь Дишон, Охолибама хоёр болой. Охолибама бол Анагийн охин юм.

26. Дишоны хөвгүүд нь Хемдан, Ешбан, Итран, Херан нар болой.

27. Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Акан нар болой.

Эхлэл 36